"...Гэтэл бид бүхэл хүн төрөлхтөний түүхийн турш амьдрах юм шиг аяглаад л, өөрийн амьдралын тэрхэн секундийн зүү шиг гялс хийх мөчид л амьдрана шүү дээ. Би хүртэл нэг л их ирээдүйн амьдралд бэлтгэсэн хүн. Гэтэл энэ чинь амьдрал үргэлжилж л байна шүү дээ секундийн зүүнүүд (хүмүүс) минь" гэсэн бичлэг уншаад... та ч бас орж уншаарай. их сонирхолтой санагдлаа. Тэгээд нэг иймэрхүү сэтгэгдэл таталгав...
Харин тэр уулын оройд гарах зорилгыг тавьж амьдарснаар л амьдрал сонирхолтой шүү дээ. Нэгэнт л уруугаа харагдаж байгаа юмыг хараад л таваргах юм бол өнөөдөр үхчихсэн ч ямар ялгаатай юм бэ? харин ч...
За зурхай харсан чинь ийм юм байна :) Би бол аймар тасархай харь гаригийн хүн шиг л болж таарлаа. Бусдыг нь уншаагүй болохоор мэдkүй байна. Ер нь их кайфтай байнөө :) Тэгээд бас таараад байгаа юм шиг санагдаад.. хэхэхэ ялангуяа тэр залхуу гэдэг нь ;) Энд одоо яг тиймэрхүү юм болоод байна :) За тэгээд шийдвэр гаргахгүй бол орцны үүдэнд зогсож хатгаа тусах нь байна даа.. орох уу? гарах уу? хэхэ
Ээж намайг шөнө үүрээр 5-6 цагийн үед төрсөн гэнээ. Тэгэхээр цагаараа бол бүүр гажигтай тасархай.
Хэрвээ та 4.00 - 6.00 цагт төрсөн бол
Таныг Ангараг гараг удирдаж байна. Та өөрийн гэсэн өнгө тө...
Японд сурдаг Монгол оюутнууд болон Монголд дуртай Япон хүмүүс хамтран Монгол улсыг Японд сурталчилж танилцуулдаг Хаврын баяр - 春祭り - ハワリンバヤル2007 баяр 4 сарын 29, 30-нд амжилттай болж өнгөрчээ. Энэ баяр нийтдээ 8 дахь удаагаа болж байгаа бөгөөд, жил бүр болж иржээ. Энэ жил Япон Монгол хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааны (нэрийг нь буруу хэлсэн бол хүлцэл өчье) 35 жилийн ой болж байгаа юм байна. 35хан жил үү гэж гайхмаар. Ер нь сүүлийн үед хоёр орны харилцаа маш их өргөжиж байгаа билээ. Япончуудын хувьд Монголыг дэмжигч гол орны нэг. Хамгийн чухал нь олон залуусыг Япон улсын засгийн газры...