Энхмандах
Ардын Ширээ Нуур гээд дуу байдгийг бараг л хүн бүр мэдэх байх аа. Миний сонссон 3 хувилбар байна. Анх бол Алтан Ураг -г сонсож байсан бол Үүрийнтуяа, Алтай гээд 2 хамтлаг өөрсдийн найруулгандаа оруулан дуулжээ. Та бүхэнд энэ 3 хувилбарын аль нь илүү таалагдаж байна? Сонсоод үзээрэй.  Жич: Дууны талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж байгаад бас оруулна аа. 

Алтан Ураг - Ширээ нуур


Үүрийнтуяа  - Ширээ Нуур


Алтай - Ширээ нуур

...
xvv
http://sonin.mn/news/politics-economy/43754

“Төрийн минь сүлд өршөө” хэмээн залбирдаг монголчууд өнөөдөр “төр муу менежер” хэмээн мэдэмхийрэх болцгоосон нь хачирхал төрүүлэхгүй байхын аргагүй. Өдгөө чухам юуны учир монголчууд бид эзэн Чингисээс өвлөгдөн ирсэн уламжлалт төрөө адалж, дорд үзнэ вэ?   “Төр муу менежер” гэсэн гуравхан үгэнд хураангуйлагдсан Монголын төрийг нураах, улсыг мөхөөх зорилготой хар технологи 1990 оны ардчилал, чөлөөт зах зээлийн шилжилтийн бодлогын импортын нэгээхэн хэсэг болж орж ирсэн бөгөөд өмч хувьчлалын өмнөх жилүүдэд бүр ч хүчтэйгээр сурталчлагдсаар ирсэн....