xvv
unurbat.blogspot.com блогоос lag.mn/free/article374/ дээр хуулж оруулсан байсан 25 асуулт нээрээ их сонирхолтой. Хариулахад зарим зүйлийг бодож бас заримд нь хариулахад их хэцүү юм байна. Би Апплд ажилд орж чадах байсан болов уу ингэж хариулсан бол хэхэ. Бас нэгэн сонирхолтой санал байна. Та дээрх хаягаар ороод хариулчихаад минийхтэй харьцуулж үзээрэй. Тэгээд хариулж байхдаа ямар нэгэн сонирхолтой зүйл бодож олсон, эсвэл бусдад сонирхуулмаар хариултаа сэтгэгдлээр үлдээгээрэй.

1. Таны амьдралдаа хийсэн хамгийн бахархмаар зүйл чинь юу вэ?
Яг ингээд бодохоор бас тэр энэ бахархмаар мундаг зүйл гэх...
xvv
Би мухар сүсэгтэй.

Энэ талаар урд өмнө нь тийм ч нухацтай бодож үзэж байгаагүй юм байна. Тэгээд бодож байгаад би мухар сүсэгтэй хүн юм байна, бас энэ тийм муу, муухай хүнээс ичиж зовоод байх ч зүйл биш юм байна гэдгийг ойлгов.

Би ерөнхийдөө өөрт тохиолддог зүүд, зөн совин, мэдрэмжүүдтэй холбоотой, бас өвөө, эмээ, аав, ээжийнхээ ярьсан домог, болсон явдлуудыг сонсож, зарим зүйлийг өөрөө мэдэрч, харж өнөөдрийг хүрч ирсэн. Тэгээд энэ хүртэл тохиолдсон мэдээлэлдээ үндэслээд тодорхой хэмжээнд хувь тавилан, сүнс, г.м зарим зүйлд итгэдэг. Эцэг өвгөд, эмээ өвөөгийн маань сүнс сүлд дээд тэнгэрээс ...

xvv
Блогийг олон талаас нь харж янз бүрийн тодорхойлолт өгч болно энгийнээр вэб сайтын нэгэн төрөл гэж ойлгож болно. Хамгийн гол нь үнэгүй, ашиглахад маш хялбар.
Хувь хүмүүс ихэвчлэн үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай санал солилцох, мэдлэгээ хуваалцах,  өөрийгөө нээх, илэрхийлэх, сонирхлоо хөгжүүлэх, танил найз нөхдийн хүрээгээ тэлэх, өдрийн тэмдэглэл хөтлөх, эргэн санах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ашигладаг. Ихэнх блогчид блогийн амжилтаасаа болон бичлэгээсээ хувийн сэтгэл ханамжаа авч байдаг гэсэн судалгаа байдаг. Компани, байгууллагуудын хувьд хэрэглэгчидтэйгээ ойр ...