AmonRa


Мартах дөхөв.

Монгол улс маань үүнд ямар холбоотой билээ гэж, уншигч гайхна байх. Хамаагүй биш, хамаатай. Алт, газрын тос ба бусад байгалийн баялаг чухам хэрхэн тархдаг, ямар гээч нүдэнд үл үзэгдэгч нөлөө хүчин бид нарт нөлөөлөн татан чангаана уу? Хариуг нь ойлгуулах тун төвөгтэй- угаасаа хариултгүй л сэдэв. Гэвч мэдэж байх хэрэгтэй.
...
AmonRa


Марзан нэвтрүүлэг сонжив. Нэвтрүүлгийг ажиглавал интро, дуу болон эх нь бөөн  хуулбар байх нь ажиглагдав. Нэвтрүүлгийг үзээд, шууд  Вовкагийн онигоо санаанд буув.
Вовка аав ээжийнхээ унтлагын өрөөний цоожны нүхээр шагайж, хэсэг ажигласны дараа санаа алдан:
-Өөрсдөө ийм байж, намайг л хамраа битгий ух гээд байгаа юм даа! гэж хорссон нь байдалтай хэлсэн гэдэг.

Нэвтрүүлгийг ажиглавал, олон талаар түүхий бэлтгэлтэй байгаа нь сонирхолтой. Мэдээлэл хуулбарласан юм уу, мэдээллийг холбон дамжуулсан юм уу? Мэдээлэл гэдгийг чухам юуг ойлгоод байна уу? Текст, видео, дизайн, дуу бүгд мэдээлэл мөн үү? ...
AmonRa
Өмнө нь иргэд Будда гэж хүнээс хэрэгтэй хэрэггүй юм асууж байсныг задалж байсан. Энэ удаад Гүнз (Күнз, Конфуц) яавал улс орондоо ашигтай, хүн амьтанд тустай үйл хийх бэ гэx асуултын хариуг задалмаар санагдав. Мань эрийн хариулт нь:
"Олсон мэдлэгээ тунгаан бодолгүй сурах нь ямар ч хэрэгцээгүй, харин мэдлэггүй тунгаан бодолт хүн амьтанд аюултай." гэж хариулсан гэдэг.

Өөрөөр хэлбэл олсон мэдлэгээ сайтар тунгаан ойлгож, буруу зөвийг ялгаж салгахтайгаа, сурсан зүйлээ туршлага ба мэдлэг хоёртой хослуулан шалгаж байхыг хэлж байсан юм. Харин ямар ч мэдлэггүй, мэдлэгийн үндэс суурьгүй өөрийн "хар ухаана...