AmonRa
Бид ноднин жил Фүкүшимагийн цахилгаан станцын осол, цацраг идэвхт хаягдал булшлах талаар шуугиан гарсны дараахан иргэдийн дунд санал асуулга явуулсан. 1700 гаруй хүнийг оролцуулсан юм. Нэг асуулт дээр 45, нөгөө асуулт дээр 56-аас дээш хувь нь цөмийн эрчим хүч ашиглах хэрэгтэй гэж хариулсан.

Энд

Баяр хүргэе найзуудаа, тахал дээр нэмээд хорт хавдартай боллоо. Яагаад ч юм, энэ нөхдүүд өөрсдийгөө болон өөрийн хамаатан садан, найзуудынхаа хамаатан саданг асуусан гэх таамаг төрөв.
...
AmonRa
Ертөнцийн төгсгөл болохгүй. Тэр ертөнцийн төгсгөл гэж сүр мандуулаад байгаа нөхдүүд бүгд худалч. Бас луйварчид. Иймэрхүү жишээ бол түүхэнд үй түмэн бий- ертөнцийн төгсгөл гэхээсээ илүү хүний сэтгэл зүйтэй илүү холбоотой зүйл. Жишээлбэл МЭ 666 онд Европ даяар нэг мэдрэлтэцгээж байсан. Мөн адил 1666 онд, дараа нь 1999 онд, жилийн өмнө нэг баагий итгэмтгий хэдэн сая хүмүүсийг хуураад л өнгөрсөн. Хүн айж эхлэхээрээ луйвардуулдаг.

Ертөнцийн төгсгөл гэж сонсох болгонд чих маань үрчийж хумигддаг. Манай ханан дээр өлгөөтэй календарь жил болгон дуусдаг, харин ертөнцийн төгсгөл болоогүй.

А-а-а!
...
AmonRa
Шөнө дөлөөр цай уусан шиг дэмийрлээ бичин, хаяа нэг мэдээ эргүүлдэг болчхож. Номын хорхой тамтгаа алдаад, бүр дарагдахаа ч байлаа. Бас дээрээс нь зураг зурмаар, гар загатнаад. Ажил сургууль - ажил сургууль гэсээр өөрийнхөө юмыг хийх юмсан гэж, бүр ангачихсан байна. Сайхан, нам тайван шөнө байх чинь.