AmonRa
Хүний биеэр нийгмийг төсөөлүүлээд байгааг чинь ерөөсөө ойлгохгүй байна
Уншигчийн сээгийнээс
Элит гэж бий. Ард түмэн буюу хар ард буюу барлаг гэж бий. Гэвч саяхан хэдэн нийтлэлчдийг уншиж байхад, ард түмний чанар гэж асуудлыг өөрийгөө шинжээчид хэмээн өргөмжилсөн нийтлэлчид өмнөө тавин, нухацтай нь аргаггуй мэтгэлцэж байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татав. Элит хэмээн өөрийгөө өргөмжилсөн нийгмийн давхарга нь өөрийнхөө хөрш ба элэг нэгтнээ 2-р зэргийн мал адгуус мэт үзэж, тэнэг мангараар нь тамгалж байгаа нь тэр тусмаа сонин санагдав.

2-р зэргийн мал адгуусыг байгаа байдлыг харж, сэтгэл нь гонсойс...
dao
Энэ арга нь утсаа алдахаас өмнө бэлдэж суулгах арга бөгөөд ингэж тохируулаагүй бол олоход хэцүү. Камер шүүлгээд, гар утасны оператор Мобиком, Юнител рүү IMEI кодоо өгөөд хайлгаад нэг үзэж болж магадгүй ч бараг хайж өгдөггүй гэж сонссон. Цагдаад хандаад, араас нь хөөцөлдөөд үзвэл олж өгөх тохиолдол бас байдаг гэсэн. Магадгүй танил тал, том дарга таньдаг бол аль аль нь болох байж магадгүй.

Зөвхөн энэ доор заах тохиргоонуудаар бол Restore хийчихвэл ажиллахгүй болох магадлалтай. Сүүлийн үеийн утаснууд бол ROM солих root хийх зэргийг bootlock гэдэг түгжээ хийдэг болсон тул бас шууд утсыг ашиглах...
AmonRa
Леонардо агаагийн тэмдэглэлүүдийг унших их гоё байдаг. Мань эр олон түмэн сайхан санаа гаргахаас гадна, төрөл бүрийн сонирхолтой ажиглалт хийхдээ их сайн нөхөр. Байгаль, анатоми, хүний нийгэм, мал адгуус хэрхэн хоорондоо хэл амаа ололцдог гэх мэт. Харамсалтай нь, улиг болсон нисдэг тэрэгний жишээгээр мань эрийн оюуны потенциалыг үнэлдэг.

Зарим иргэд Леонардог цагаа түрүүлэн сэтгэж, нийгмээсээ бүрэн тасарсан хүн байсан гэж хэлдэг тал бий. Гэвч энэ бол буруу. Ямар ч суут хүн өөрийн цагаа түрүүлж байсан удаагүй. Уран бүтээлч өөрийн нийгмийнхээ болон он цагийн урсгалыг нь өөртөө шингээж, өөрсдийн ...