Бэттлшыпыг сонжив. Үнэндээ хэлэхэд яг юу үзсэнээ нэг их сайн ойлгосонгүй. Энгийн тооны дэвтэр дээр зурсан онгоц бууддаг хүүхдүүдийн тоглоомоор хийгдсэн кино тул, зохиол ба агуу найруулга гэж байхгүй. Утга харин бий. Үйл явдлын тухайд дурсамжид үлдсэн хэдэн мөч гэвэл, ийш тийш буудалцаад гүйгээд байгаа нэг хар хүүхэн, сэтгэлээрээ байн байн унасан залуу офицер, дайн байлдаан, сонин дизайнтай хуягт цэргүүд, эргэлддэг хөрөө, дахиад дайн байлдаантай хэсгүүдийн холион бантан байв. Бас уг киноны гол дүрийг тоглосон гайхамшигтай америк арми.
Гайхамшигт америк армийн тухайд, бас тусдаа сэдэв юм шиг. Өнө...
Та уранхай оймсоо нөхөөд өмсөх, эвдэрхий электрон хэрэгслээ засаад хэрэглэхээсээ илүүтэйгээр хаяад шинийг авахыг эрхэмлэдэг үү? Тийм бол доорх видеог нэг үзээрэй. Сүүлийн үед их бичдэг болохоор бал олныг хэрэглэснээс соруулдаг чернилтэй үзэг хэрэглэвэл зүгээр юм байна гэж бодох болсон. Бас тэр хуванцар хонгион чернилээр цэнэглэдэг үзэг ч гэсэн үзгээ хямд зараад үлдсэн үнэнд нь олон чернилэн хонгио зарах зорилготой байх. Нэг гоё нарийн гардаг соруулдаг үзэг чернил олж авъя гэж бодож байгаа.
...
Гурван эрдэнэд итгэмүй.
Хязгаар газрын нэгэн хүн Төр гэрэлтийн тавдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь.
Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна.Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асууруун.
Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл.
- Хямд гэв.
Бас өөр хийхэд хямд юу байна? гэвэл,
- Муу үйл хямд гэв.
Ямар юм цөөн бэ? гэвэл
- Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.
Ямар юм олон бэ? гэхэд
- Сэрэмжгүй муу заяатан олон гэв.
Юу сайхан бэ? гэхэд
- Саруул ухаан сайхан гэв.
Юу хортой бэ? гэхэд
- Өст сэтгэл хортой гэв.
Юу худал вэ? гэхэд
- Энэ нас худ...