xvv
4 жилд ганц олдох тайван замаар төрийн эргэлт хийх боломжоо бүгд ашиглаарай даа. Заавал өөрөө очиж өгч гар бие оролцоорой.
Таны ирээдүйн амьдрал таны гарт болохоор заавал сонголтоо хийгээрэй. Хэнд, аль намд өгөх нь чухал биш, ямар ч байсан таалагддаг хүн, таалагддаг намдаа өгөх хэрэгтэй шүү. Байхгүй бол ядаж хамгийн доорх сураггүй нам, сураггүй нэр дэвшигчийг бөглөөд хуудсаа хүчингүй болгоорой!

...
xvv
Үүнээс хойш чи бид хоёр журамт хос
Үлдсэн замаа хамт туулах паралел цацраг
Үрчлээт амьдралд цуг донслох хос дугуй
Үдлэх түүхийн шаргал хуудасны хоёр нүүр...

(эхний хэсэг зохиогч тодорхойгүй)

Энэнээс цааш бид хоёр журамт хос
Энерги хадгалагдах хууль шиг салшгүй хоёр
Эргэх амьдралд хамт өнхөрөх хоёр дугуй
Эгнэгт түүхийн цагийн хэмжүүрийн хоёр зүү...
AmonRa
Хэд хоног зав нойргүй гүйсээр байгаад, юу болж өнгөрч байгааг ч анзааралгүй өнгөрөв. Юм болгон өөрийн гэсэн адаг төгсгөлтэй байдаг тул, ажил ч намжиж сэтгүүл сонин эргүүлэх завтай болов. Хартал, сонгууль дөхчхөж. Энэ удаад өнөөх л гундалайнууд, занданшатрууд, чулуунбатууд шударга ёсны төлөө тэмцэхээр амласан гого хуудас хийлгэчхэж.

Хараад, баахан юм бодож суув. Мэдээж өнөөх л юмаа бодно. За, ингээд Монголд томоохон гээч нийгмийн газар хөдлөлт болоод өнгөрлөө. За, бага зэрэг хөрөнгөтэй байсан нь хоосорч, хөрөнгөтэй байсан нь хагартлаа баяжив. Улмаар нийгэмд баян ядуугийн зааг улам ихсэж, цаашид...