Энхмандах
Блог маань хэсэг сервер нь нүүгээд ажиллахүй байлаа. Тэр хооронд их л уйдлаа. олон жил эндээ бичсэн болохоор байхгүй болвол их л үгүйлэх юм байна. За энэ яахав үндсэн сэдэвтээ оръё.

Өнөөдөр 2012.06.23-ны өдөр. Өчигдөр нэг найзтайгаа хамт мод усалгаанд явах байсан тэр хүн маань нойроо харамлаад явахыг хүссэнгүй.Өглөө очиход манай автобус маань гозойгоод л ногоороод Драмын театрын урдаа зогсож байлаа. Очиход автобус дүүрэн хүнтэй байхыг хараад дотроо их баярлаж байлаа. 2 жилийн өмнө бол бид нар суудлаа дүүргэх гэж зовдог байж билээ. Мод тарилтаас илүү усалгаа нь бие биетэйгээ илүү дотносох, найз...
AmonRa
Өнгөрсөн хэдэн долоо хоног адал явдлаар дүүрэн өнгөрөв. Адал явдлын үр дүнд нэг мэдсэн чинь 5 кил турчихсан байв. Өмнө нь ч нээг их сүрхий тарган байгаагүй л. Гэтэл толинд хартал, өөдөөс араг ясны шог зураг мэндчилж байв. Энэ нь мэдээж хэрэг өөрийн гэсэн давуу талтай: орой үдэш ховдоглолгүйгээр, үргэлж хөдөлгөөнтэй байхаар нойр ч сайжрах юм. Өмнө нь л гэхэд, дэр толгой нийлүүлсэн тохиолдолд 5 минутын дотор унтдаг байсан бол одоо улам бүр хурдсаж, тэр дороо нам унтдаг болсон. 

Улмаар унтаж болдог болдоггүй байдалд унтдаг болсон- галт тэргэнд, автобусанд, жорлон дээр суугаа байдалтайгаар. Сүүлий...
AmonRa
Прометей гэж киног хэд хоногийн өмнө сонжив. Ер нь киноны үйл явдал үй түмэн асуулт үүсгэв. Кино нь өөрөө Харийнхны тухай бөөн мэдээлэлтэй, бас Харийнхны киноны үйл явдалтай танил иргэд олон гого танил деталь, эртний сайхан дурсамжуудыг сэргээсэн гоё юм харж олох болно.
Гэвч харамсалтай нь нэг биш, зохиол нь асар их доголдолтой, үй түмэн НО гарч ирэх нь тэр.

Эхний НО: Яагаад роботууд (андроидууд) шинжлэх ухааны шинжилгээний арга барил мэддэггүй юм бол. Ер нь хүмүүс нь ч тэр. Дэлхийн шилдэг эрдэмтэд буюу хүн төрөлхтнийг төлөөлж буй хүмүүс харь гаригт буухдаа, хамгийн тэргүүнд авах арга хэмжээ н...