Гэнэт сууж байгаад зуслан санаанд оров. Бага ангид байхад найрамдал их явдаг байсан даа. Дандаа шинэ жилээр харшийн сүлд модны наадамд манай сургуулийнхан тэр чигээрээ л явдаг байсан. Тэр үе ч сайхан байж дээ. 5-р анги хүртлээ явсан санагдаж байна. Найрамдал дээр дандаа өвөл очиж байсан болохоор байшинд л ордог байсан. Дотуур нь их хэсэж амттан их авч иддэг байж билээ. Хамгийн гоё нь Зайрмаг нь янзтай. Одоо хүртэл тэр зайрмагны амтыг мартдаггүй. Ингэж 5 жилийн өвөл найрамдал явж өнгөрүүлсэн дээ.
4-р анги төгсдөг жил 99 оны зун анх удаа хүүхдийн зуслан явахаар болов оо. Уг нь ах нартайгаа хамт ...
Луйи Сүттер гэж нэг швейцар гаралтай зураач анхаарлыг минь их татдаг юм. Энэ зураач сэтгэцийн өвчтэй байсан юм- "эрүүл" гэж өөрийгөө нэрлэж заншсан нийгэмд шахуулан, зөвхөн сэтгэцийн эмнэлэгтээ л бүрэн эрх чөлөөгөө олсон, онц сонирхолтой хувь заяатай хүн юм.
Гэвч энэ сэдэвтээ зургийнх нь сэдэв голчлох үүрэг гүйцэтгэхгүй. Хамгийн түрүүнд Сүттер яг яагаад дээрх байдалд хүрсэн учир шалтгаан, яагаад бүрэн хязгаарлагдсаны дараа бүрэн эрх чөлөөгөө олсон бэ гэдэг сэдвийг хөндөнө.
Суттерын сэтгэл зүйн талаар ямар нэгэн тодорхой дүгнэлт гаргаж, тодорхой сэтгэлгээний онцлогтой хүн гэж, "хайрцагт" хийх б...
Нэгэн лам багш дээрээ ирж, асуултаа асуухаасаа өмнө мөргөж гэнэ. Гэтэл багш нь түүнийг саваагаар цохиж гэнэ. Шавь гайхаж:
-Би юу ч асуугаагүй шүү дээ? гэж хэлтэл багш нь:
-Чам шиг тэнэг хүний үгийг сонсохын тулд, хүлээгээд ч байх шаардлагагүй! гэж хэлээд, ламыг дахин саваагаар цохиж гэнэ.