xvv
Сая Эрүүл үрс хөдөлгөөний сайт руу ороод хартал мөнгө нь бүрдээд нэлээд их мөнгийг залуус хандиваар цуглуулж чадсан байна.

Миний чухал гэж боддог зүйлсийн нэг л дээ. Монгол хүн эрүүл чийрэг биетэй байж улс орноо хөгжүүлж, сайн сайхан амьдарцгаах байх.

Бас ухаан саруул, эрдэм мэдлэгтэй байх нь чухал. Тиймээс урьд нь андуудын оролцож дэмжиж хийж байсан Монгол хүүхэд санаачлага үүсгэн "Би чадна төв" хэмээх төвийг ажиллуулж байсан тэр үйл ажиллагааг сэргээж, улам илүүг бүтээхсэн гэж бодож явдаг. Үүнийгээ үргэлжлүүлэх юмсан...

Бас нэг бодох болсон зүйл маань байгаль орчноо хамгаалах, Мод тарих. Энэ ...
xvv
Монголын олон олон үрс эмнэлгийн тусламж авч чадалгүй хорвоогоос хальж, олон эцэг эх үр хүүхдээ аврахын төлөө, эдгээхийн төлөө эх өөрсдийнхөө, цаашлаад эх орныхоо мөнгийг гадаад руу явж эмчлүүлэн гадагш урсгаж байгаа нь нууц биш. Би ч бас гадаадад маш их мөнгөөр эмчлүүлж буй хүүхдүүдэд зарцуулж буй мөнгөний тоог хараад түүгээр хэрэв эмнэлэгтээ багаж авбал хэдэн хүүхдэд тус нэмэр болох бол доо гэж боддог...

"Эрүүл үрс хөдөлгөөн" гэх хэсэг залуус анх интернетээр нэгдэн ЭХЭМҮТ-ийн (Эх Нялхас) Сэхээний тасагт монитор хэмээх багаж авч өгч байсан бол одоо бас тэр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн амжилтт...
Энхмандах

Өнөөдөр Монголд цөмийн энерги хөгжүүлнэ гэсэн хуурамч уриан дор гадныхныг  ураны түлшээр хангах зорилготой уран олборлох ажил эрчимтэй явагдаж, улмаар жирийн ард иргэд цөмийн бизнесийн эрх ашигт золиослогдох аюул нүүрлэлээ.


Жил ирэх тусам гол горхиуд нь хэдэн мянгаараа ширгэж, гадаргууны ус нь улам бүр ховордож байхад Монголчуудыг хайрлаж энэрэх сэтгэл харийнханд болон тэдэнд үйлчлэгчдэд огтхон ч алга. Тэд амьд эрдэнэ болсон гүний усыг үхлийн хороор буртаглах ажлаа шамдан амжуулсаар. Тухайлбал, Дорноговийн Дулаан -Уулд Францын “Арева” корпорацийнхан ураныг газар дор хүчлээр уусган олбо...