2 жилийн өмнө алдартай амаа хөдөлгөгчид Хаитид хохирсон хүмүүст зориулан хамтарсан концерт явуулж, гурвалжин - дөрвөлжин юм зохион байгуулж байсныг, хүмүүс санаж байгаа байх. Энэхүү медиа ертөнцийн томоохонд үйл явдалд зориулан, зурагтаар өдөр шөнөгүй өнгөлөг сайхан нэвтрүүлэг цацагдаж, нэвтрүүлгийнх нь дундуур нутгийн иргэдийн сэтгэл шимширмээр хувь заяаг харуулсан клип цацагдаж байсан юм. Хүмүүс мөнгөө хандивлаад л, дуучид амаа хөдөлгөөд л. Үр дүнд нь 4,6 тэрбүм ногоон зүсмэл цаас босгосон гэдэг. Ер нь их гоё, сонирхолтой байсан.
Гэтэл нэг мэдсэн чинь, 2 жил өнгөрчхөж.
35 секунд турш газар хө...
Эртээ урьдын цагт, нэг нэгэндээ тусч хоёр найз амьдарч байж гэнэ. Тэдний нөхөрлөлийг ажигласан зальтай Эжү бурхан харж:
-Энэ хоёр сайн андууд юм байж. Олон жилийн шалгуур давсан нөхөрлөл юм байж. Үй зайгүй нөхдүүд юм байж. Энэ хоёрыг хооронд нь хэрэлдүүлбэл, ярих сайхан юмтай болно доо! гэж бодоод, сагсуурч гэнэ.
Хоёр найз газар хагалж байтал Эжү бурхан хөгшин хүн болж хувирч, тариалангийнх нь талбай дундуурх жимээр алхаж гэнэ. Хоёр найзыг хооронд нь муудалцуулахын тулд, Эжү олон өнгийн малгай өмссөн байсан бөгөөд, нэг талаас харвал хар, нөгөө талаас харвал цагаан, араас нь харвал улаан өнгөтэй...
Саяхан Никон Д4 камер сонжих завшаан гарав. Кэноны Марк II-той харьцуулбал, өнгө сайтай юм. Энэ нь өөрийн гэсэн давуу ба сул талтай. Миний хувьд, зургийн аппарат дарсан зургийг өөрөө засаад, дундаас нь өнгөний хэм ба цагааны тохиргоог өөрийн зоргоор нэмж, бураад байхыг таалдаггүй. Фокусын автомат тохируулгын горимууд нь маш түргэн юм. Энэ нь мөн адил өөрийн сул ба давуу талтай. Никон Д4 xагас мэргэжлийн-мэргэжлийн гэхээс, бүрэн мэргэжлийн аппарат тал уруугаа орсон байна.
Уг аппарат мэдээж хэрэг, өөрийн давуу ба сул талуудтай.
1. Жин. Дурантайгаа ойролцоогоор 1,5кг. Кэнон Марк II д...