AmonRa
Оросоос авсан “юм”
Дайнаас өмнө: 1920-иод оноос эхлэн Алтанбулагийн Булигаарын завод, Улсын хэвлэх үйлдвэр, Бага чадлын цахилгаан станц, Налайхын уурхайн шинэчлэл, Оёдлын үйлдвэр, Тоосгон завод, Пивоны завод, Ерөөгийн Модон завод, Хатгалын Ноос угаах фабрик, Улаанбаатарын Дулааны цахилгаан станц Аж үйлдвэрийн комбинат (арьс ширний үйлдвэр, нэхэх цех, гутал, цэмбэний фабрик бүхий), Сонгины Биокомбинатын өргөтгөл, Архангайн Био үйлдвэр, Улаанбаатарын Ноос угаах үйлдвэр, Цэмбэний фабрик, Чоно голын гянт болд, молибдений уурхай, Цэнхэр мандалын цагаан тугалганы үйлдвэр, Бүрэнцогт, Түмэнцогтын гянт ...
AmonRa
"Сүрлэн ноход" нэртэй уран сайхны кино сонжив. Одоо цагт тархсан моодын дагуу, уг кино бас нэг тахир дутуу зохиолтой, шинэ цагт шилжүүлж ядсан римэйк юм байх. Бараг л монголын уран сайхны "Би чамд хайртай-2" кино шиг. "Сүрлэн ноход" нь эртний (70-аад оны) Сэм Пэкинпa найруулагчийн киноны римэйк юмсанж.
70-аад оны кино нь цус нөж, хараалын үгээр их баялаг кино байсан учраас, цагтаа шуугиулж байсан кино юм. Гэвч римэйк ориг киноноосоо сайн болоод байх нь их ховор. Өмнөх кино нь ч сайн кино гэж хэлэлтгүй. Римэйк нь оригтойгоо адилхан. 

Зохиол нь гэвэл, их марзан. АНУ-ын умард хэсэгт оршдог нэгэн ...
AmonRa
Эрт дээр үед динозаврууд гэж амьтад дэлхий дээр амьдардаг байсан юм. Динозаврууд асар том биетэй, асар хүчтэй амьтад байсан хэрнээ, болхи, бас арчаагүй тэнэг амьтад байсан юм. Том гээч сүүлээрээ тэнцвэрээ олж ядан, ихэнх цагаа идэж баахад зориулдаг байсан гэлцдэг. Цатгалан нөхцөлд динозаврууд бааж, баагаагүй нөхцөлд иддэг байв. Идсээр байгаад, ихээхэн хэмжээний жин сууж, улам идэмхий болсоор, иддэг ногоо нь ихээр ургадаг намаг хавиар л эргэлддэг болсон байв.

Гэвч тэр их идсэнээ олигтойхон шингээж чаддаггүй байсан хэрнээ л, намгаа хоосортол нь цөлмөдөг байсан юм. Намгаа хоосортол нь цөлмөсөн ди...