Энхмандах

Хүмүүс ээ ! Надад урам хайрла !
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо, хичээ гэж урам хайрла

Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж ухаан хайрла
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла
Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна даа гэж урам хайрла
Хүмүүс ээ !...
AmonRa
Сүүлийн хэдэн сар поором, бизүүдээр тэнэсээр, иймэрхүү нэг юм цугларлаа. Асуулт-хариултын үргэлжлэл гэж болох юм байна. Улс орныхоо ирээдүйд сэтгэл тавьдаг иргэдийн сэтгэлээр тоглочих хархууд идэвхэжсэний улмаас, нийтэлчихвэл зүгээр гэж бодлоо. Баас буцлалтын нэг шалтгаан нь, хувьсгалд уриалан дуудаад байгаа үүсэл гаралгүй сонирхолтой хэдэн хүмүүсийн үг юм. 

Иргэний нийгмийг бий болгох гэж тэр явж байна. Үнэнийг хэлчхээс айдаггүй өөр залуу хүн байхгүй. Харахгүй байна уу

Үгүй, харахгүй байна. Чиний наад үнэнийг хэлэхээс айдаггүй гарууд бол нийгмийн тодорхой нэг давхаргын л төлөөлөгчид. Ард түмни...
Энхмандах
Ганцаардах нь эмгэг үү, эсвэл утга учир уу? Тодорхойлж, тооцоолж боломгүй олон янзын агшин хүний амьдралд тохиолддогийн нэг нь ганцаардал. Yүнийг хэрхэн даван туулахаас л бидний цаашдын амьдралын гэрэл асах уу, бүдгэрэх үү гэдэг нь шалтгаалдаг. Зарим хүн ганцаардлаас айж, зүрх сэтгэлээ сонсох бүхий л арга замыг хаачихдагаас болж гэмт хэргийн сэтгэхүйг өөртөө бий болгодог бол зарим нь ганцаардлыг ухаалгаар сонсож, “түүний” юу хүсээд байгааг нь хүлээн зөвшөөрч, тайтгаруулж сурсан байдаг. Тэгвэл өөр нэг хэсэг буюу цөөнх нь ганцаардлыг овжин ашиглаж урлагийн бүтээл болгон түүхнээ үлдээсэн нь өдгө...