Энхмандах
Ганцаардал... Энэ үг нэг л сонин... Уг нь энэ үгийн тайлбарыг харъя гэж бодож toli.query.mn рүү шагайсан боловч "Ганцаардал гэсэн үг олдсонгүй" гэнэ дээ.

     Ямар үед ганцаардал гэгч бий болдог нь бас л сонин. Миний хувьд ганцаардал ганцаараа байх үед эсвэл хэн нэгнийг санахаараа ганцаардлыг хамгийн ихээр мэдэрдэг. Тэр үед нэг л сонин болчихдог. Цээжин дээр нэг бул хар чулуу байгаа юм шиг. Тэр чулууг авч гаргахад их хэцүү, цаг хугацаа, бие сэтгэл бас өөрийн эд эсээ нилээн үхүүлж байж сая л нэг тэр чулуу дахин цээжин дээр гарч ирэхгүй байх.

       Ганцаардаж буй хүн элдвийг сэтгэж толгой дотор...
AmonRa
Багш нарын тэмцэл үргэлжилсээр байна. Тэд уржигдар сэтгүүлч нарт хандан ирэх даваа гаригаас хугацаагүй ажил хаялт зарлахаар болсноо мэдэгдсэн.
Энд

Биширмээр оновчтой гарц олжээ. Монголын сэхээтнүүдийн оюун ухааны гайхамшигтай илрэл гэхээс яах уу. Ажил хаявал, мөнгө өөрөө халаасанд урсаад ороод ирнэ. Жагсвал үй түмэн асуудал шийдэгдэж, амьдрал диваажин болж хувирна.

Зарим хүмүүс ойлгоогүй хэвээрээ байгаа бололтой: Баяжигтун хэмээх лоозонг мандуулсан гарууд бүгд толгой дараалан баяжицгаасан. Багш нарын тухай яриа байгаагүй. Зах зээлд тавтай морил.
...
AmonRa
Мэдээний суваг сонжтол, эрэлхэг сэтгүүлчид авилгын тухай судалгаа бандайтал нь нийтэлсэн байх юм. Сонирхоод хартал, өөр хоорондоо авцалдаагүй олон гоё тоо баримт харуулсан байх юм гэнэ. Шунахай сэдэлтийн үзүүлэлт буурсан боловч, зохион байгуулалттай авилгын гэмт хэргийн ба хоёр болон түүнээс дээш давталттай авилгын гэмт хэргийн эзлэх хувь өссөн байх юм. Гэвч, нийтдээ авилгын нэгдсэн үзүүлэлт буурсан байх жишээтэй. Давгүй шүү, давгүй.
Энд

Үүнийг уншаад, нэг онигоо санаанд оров:
Нэг нөхөр найзындаа очиж, нулимс дусааж гэнэ. Найз нь учир асуутал,
-Саяхан нэг жаахан охин надаас мөнгө гуйлаа л даа. ...