AmonRa
Энэ шүлгийг уншаад, сэгсийсэн согтуу яруу найрагч нүдэнд харагдав. Бүгдээрээ л нэг бөөн майр-майр чингисүүд. Согтохоороо тэр тусмаа. Бас үхэр гэчиж. Шүлэг ч ойлгохоо байлаа.
AmonRa
Хакуины шавь Суиво сайн багш байсан гэлцдэг. Зуны сүүлийн өдрүүдэд, Японы өмнөд нутгийн нэгэн хүн түүнд шавь орж гэнэ. Суиво түүнд: "Нэг гарны ташилт сонс" хэмээн, даалгавар өгч гэнэ.
Гурван жилийн турш шавь бодож бодож, хариу олсонгүй.
"Би нутаг буцья даа. Энэхүү тааврыг би тааж чадахгүй юм" гэж, шавь хэлжээ.
"Долоо хоног хүлээгээд яв, тэр хооронд сайтар бясалга" гэж Суиво шавьдаа хэлэв. Шавь зааснаар нь болсон боловч, долоо хоног хоосон дэмий өнгөрсөн байв.
"Дахин нэг долоо хүлээ" гэж багш нь хэлтэл, бас л дэмий. Үүний дараа багш нь: "Дахин гурван хоног бясалга. Энэ гурван хоногт гэгээрэлд х...