AmonRa
Зэн баримтлагч Тэцүген гэж хүн байжээ. Тэрээр хятад хэлнээс судар орчуулж, хэвлэхээр шийдэж гэнэ. Орчуулсан номоо модон бараар долоон мянган ширхэг хэвлэхийг шийдсэн тул, багагүй зорилго байжээ. Тэцүген бадарчилж, мөнгө цуглуулж эхэлжээ. Зарим хүн түүнд цэвэр алт өгч байсан боловч, ихэнх нь үнэ багатай зоос өргөж байж. Гэвч хандив өгсөн хүн болгонд, Тэцүген ялгалгүйгээр адил хэмжээгээр хүндэтгэлтэйгээр талархдаг байжээ. Арван жилийн дараа Тэцүген зорьсон ажилаа дуусгах хэмжээний мөнгө цуглуулжээ.

Гэвч тэр цагт Үжи мөрөн үерлэж, өлсгөлөн болж гэнэ. Тэцүген хамаг цуглуулсан хөрөнгө мөнгөөрөө өлс...
AmonRa
Гасан дагалдагч нартаа хандан: "Аллагыг буруушааж, бүх ухамсартай амьтдыг өршөөн энэрэгчийн зөв. Мөн амьтай болгоныг өршөөн энэрч, бүр шавьж хорхойг өрөвдөх нь зөв. Гэвч цаг алдаг хүнийг юу гэх бэ? Баялгийг устгадаг хүнийг юу гэж нэрлэх бэ? Эсвэл улс төр, эдийн засгийг сөнөөж байгаа хүнийг юу гэх бэ? Тэднийг анзааралгүй өнгөрөөж болохгүй! Үүнээс гадна, гэгээрэлгүй хүн номлохыг юу гэх бэ? Тэр хүн Буддизмыг алж буй юм" гэжээ.
...
AmonRa
Нэгэн илдийн мастер хэлж гэнэ:
"Хүний амьдралд сурах үе шат гэж бий. Эхний үе шатанд хүн сурдаг- гэвч ямар ч үр дүнгүйгээр сурдаг. Улмаар хүн өөрийгөө мөн бусдыгаа туршлага үгүй гэж боддог. Ийм хүн хэнд ч хэрэггүй. Хоёрдугаар шатанд хүн сурдаг боловч, өөрийн ба бусдын алдаа дутагдал бүгдийг олж харж сурдаг. Энэ үе шатандаа мөн адил хэнд ч хэрэггүй. Гуравдугаар үе шатандаа хүн чадвараа таньж мэдэж, бусдын урмын үгэнд урамшиж, найз нарынхаа дутагдалд харамсдаг. Энэ хүн хэрэгтэй байж мэднэ. Хамгийн дээд шатандаа хүн юу ч мэддэггүй мэт болдог."...