Чанартай тэмтэрнэ гэдэг, бас цаанаа их сонирхолтой. Сонордох, харахын адил ертөнцийг ухаарах чадварыг мөн адил дээшлүүлдэг. Бараа бүтээгдэхүүний чанар шалгалтаас эхсүүлэн, юмны хэврэг бат бөхийг, халуун хүйтнийг, цэвэр бохирыг шинжлэх гэх мэт, хэрэглээ нь тоолж баршгүй. Уг мэдрэхүйн чанарыг хөгжүүлсэн тохиолдолд, зөвхөн юмыг өнгөц хараад чанарыг тодорхойлж болдог.
Өмнөө даавуу, брезент, олон төрлийн цаас, жижиг мод төмөр өрж тавиад, жижиг сажиг гартаа таарсан болгоноо өрчих. Нүдээ аниад, хамраараа амьсгал. Тайван бай. Өрөөнийхөө халуун дулааныг мэдрээд үз. Зүрхнийхээ цохилтоо тэмтрээд үз. Дара...
Харав уу андаа, мал сүрэг хэрхэн мангартсаныг? Магадгүй чамд энэ бүгд ардчилал, эрх чөлөө, шударга ёс ханхалсан үйл явдал гэж санагдсан байх. Тэднийг дагаж дэмийрхийг ч бас бодсон байх, үгүйсгэх аргаггүй. Гэвч, юу ч гэсэн хоёулаа энэ үйл явдлыг цэврээр нэг сайхан хараад авъя.
Ард түмэн эрх мэдлийг эдэлдэггүй, саалийн нэгэн тэнэг мал гэдгийг чи эрх биш ойлгож байгаа байлгүй дээ? Энэ эрх мэдлийн шугам гээч, нэг л чиглэлд ажилладаг. Мэдээж хэрэг чиний төлөө ажиллахгүй. Миний төлөө ажиллахгүй. Тэр эрх мэдлийн шугам гээчийг хамгаалдаг хоёр хүчин бий, мал сүргийг барьдаг хүч. Энэ бол нэгт цагдаа, хо...
Санаанаас гардаггүй нэг харц байдаг юм. Дарь-Эхийн автобус яг энэ зураг дээрх шиг шар автобус явдаг байсан үе. 50 орчим насны болов уу хос байсан юм. Эхнэр нөхөр, эсвэл зүгээр л таньдаг хүмүүс алин байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан хуучин автобусны хойно зогсож явсансан. Орос л болов уу Европи царайтай тэр ах эгч хоёрын настай хүний өнгө нь буурсан нүдээр хэдий ч гал нь буураагүй харцаар бие биенээ энхрийлэн ширтээд ярилцаж байсан тэр харц одоо болтол санаанаас гардаггүй. Магадгүй зүгээр л надад тэгж санагдсан ч байж мэдэх л юм. Ямар ч л байсан түүнээс хойш уншиж байсан номнууд дэ...