dao
мартчихаж.. мэдрэмжээ үгээр илэрхийлэхээ.. хичнээн хичээвч илэрхийлэх үг олдохгүй юм. өнөөх л хуучин үгнүүдээ холбоод бичих нь нэг л ядаргаатай.. уран яруу үгс гэж байхаа больж.. оргилох айхтар хүсэл гэж алга.. хэтэрхий хуучраад үнгэчихсэн өврий дэвтрээ өдөрт хэд хэд нээвч үзэг ойртуулах чадал эсвэл зориг алга.. би хэтэрхий хуучирч. бодол минь өтөлж. ухаан санаанд минь уншаад мартчихсан номын мөртүүд л эргэлднэ.. санах гэж хичээх тусам л улам л хэцүү санагдана. хөндий цээжнээс чимээ үл гарна.. хоосон тархинаас бодол үл хөвөрнө.. эргэлдэх бодлууд нь өнөөх л ажил ажил.. өөр зүйлыг боды гэхнээ ч ...
AmonRa
Нэгэн улсад хязгааргүй их шуналтай, хүйтэн сэтгэлтэй, хүндээ ивээлгүй нэгэн сайд байж гэнэ. Хаан нь үүнийг дуулсан даруй гомдлын мөрөөр хөөж, хээл хахууль авдгийг нь мэджээ. Сайдаа дуудаж, аяга дүүрэн баас идэх, нэг бол 70 удаа шаахайдуулах, эсвэл хулгайлсан алт мөнгийг ард олонд буцааж төлөх шийтгэлүүдийн аль нэгийг сонго гэжээ.

Сайд: "Зовлонгүйгээр нь баас идвэл дээр юм уу даа" гэж бодоод, нүдээ анин бааснаас хоёр гурав том балгажээ.  Баасны амт муухай санагдсан болохоор, шаахайдуулахаар шийджээ. 40 удаа шаахайдуулсны дараа сайд орилж гэнэ:
-Болсон, алтыг буцааж өгье! гэж.
Ийнхүү шуналтай са...
AmonRa
Би өөрөө харын дархан хаяа хийж явдаг юм. Их сонирхолтой байдаг, төмрийг эзэмшинэ гэдэг. Их сонирхолтой. Халсан төмөр 5 янзын өнгө гаргадаг. Тэр өнгийг хооронд нь харж ялгах хэрэгтэй болдог. Бас xар төмөр маань галд хатсаар, хог ялгадас нь галд ширгэдэг. Төмрөө галаас гаргаж, дэлдэж, дахин дахин галд хатааснаар, энгийн нэг төмөрлөгтэй чулуу нь хатан болд болж хувирдаг. Яг л хүний адил. Гэвч зүгээр нэг халааж болохгүй, зүгээр нэг хөргөж болохгүй. Нарийн горим бий. Мэдлэгээс гадна мэдрэмж, алдаанаас айхгүй байх хэрэгтэй болдог.

Энэ хоббигоо заримдаа орхигдуулахад дөхдөг. Зав ч муу, санхүү ч бас о...