AmonRa
Нэг аргентин нөхөртэй ярилцдаг юм байна. Маш сонирхолтой мэдээлэл өгч байх юм гэнэ: хүн сүрэг хэрхэн донгиорч, киргиздээд, улс орноо нурааж байгаа тухай. Манай хэдэн киргиздэх бодолтой залуучуудад маш сонирхолтой байна байх.

Жишээ татаж үзэх үү? Уншигч таны дунд сургуулийн хичээл дээр хэр анхааралтай байсан харагдана даа? Энэ удаад физикийн хичээл. Энгийн нэг пүршинд тогтоосон жин харж байсан байх. Пүршийг татан, сул тавихад пүрш дээшээ доошоо болж, хэвийн байдалдаа ордог- бөгсөө маажих шиг хялбархан, ойлгомжтой зүйл. Гэвч бид пүршийг жаахан хүчтэйхэн татвал, тэр пүрш нь дээшээ доошоо болс...
xvv
Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.
Чийгтэй даавуугаар зүлгэсэн
Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн
Чимэг болгон хайрлагдсан
Монгол гэдэг нэрийг
Цээжит зүрхний тольтод
Гэгээн гэрлээр сийлсэн
Эрдмийн түлхүүр ч багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой
... Өвлөөр ногоон гацуур
Сүлд модны чимэг гэж
Өнгийн олон амьтад
Сүж түүний дагуул гэж
Хоёр оны солбицол дээр
Цагаан сахалтай өвгөн
Хойчийн олон багачу...