AmonRa
 Сур сур, бас дахин сур гэж нэг халзан өвөөгийн зурган доор бичсэн бичиг санаанаас гардаггүй. Учир шалтгаантай: баас, боов, ал гэх нэр томьёо хамгийн их эрэлтэй, хамгийн их уншигдсан мэдээний тоонд орж байна. 200-аас 300 хүн сонжсон байх жишээтэй.

Хамгийн бага уншигдсан бичлэгүүдийн маань тоонд (80-аас доош уншигчидтай): орчин цагын үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, чанаржуулалт, өөрийгөө хөгжүүлэх тухай мэдээлэл орж байх юм гэнэ. Сонирхолтой л юм....
xvv
Би –
Агуй хонгилын ханан дахь мянган наст чулуун дээр
Арслан зааны цусаар бух гөрөөс зурж
Ангийн хишиг гуйж, есөн тэнгэрт мөргөсөөр
Анхны нумын хөвчийг алдалж татсан эр.

Би –
Хөвчин Монгол омогтны хөх толбот үрийг
Хөдөө хээрийн жаварт барсын арьсан дээр эх барьж
Гүрэлзэж байгаа хүйг нь хүрэл хутгаар эсгэж
Гүрэн их улсынхаа тулгын чулууг тулахдаа
Гантай хөө хуягаар өссөн биеэ чигжиж
Гянтат болд сэлмээр өрнө зүгийг чичиж
Гал усыг туучин тэнгэрийн хаяа хүрч
Галзуу догшин эзнийхээ нэрийг нэрлүүлсэн цэрэг.

Би –
Цайдам өргөн талаас шарга тахийг уургалж
Цавчим өндөр уулсаас сүрэг малыг буулгаж
Цас, бороо, шуургатай ш...