AmonRa

Сүр хүч

 

1. Сүн Цзэ хэлж гэнэ: Олныг удирдах нь багыг удирдахтай мөн адил. Ялгаа нь хэсэг болон тоонд оршдог юм.

2. Олныг тулалдаанд удирдаж оруулна гэдэг багыг тулалдаанд оруулахтай адил. Бүх юм нь хэлбэр болон нэрэнд нь оршино.

3. Цэргийн хүчийг дайсантай тулахад үл ялагдах болгодог хүч нь зөв тулаан болон зөв маневр.

4. Цэргийн цохилт нь чулуугаар өндөг цохиж хагалахтай адил; энэ бол дүүрэл ба хоосрол юм.

5. Тулалдаанд зөв тулалдаж, ялахдаа зөв жагсаалаар ялна. Тийм учраас тулалдаанд  зөв тулалдаж чаддаг , зөв маневр хэрэглэж чаддаг нь Тэнгэр Газар мэт өргөн, Хуанхэ Янзы мөрөн ...

AmonRa

Дүүрэл ба хоосрол

 

1. Сүн Зэ хэлж гэнэ: хэн тулалдааны талбарт анхлан ирсэн нь хүчээр дүүрэн буй. Хэн тулалдааны талбарт удаж ирнэ- тэр сульдаж доройтсон болно. Тийм учраас сайн тулалддаг нэг нь дайснаа удирдаж, дайснаа өөрийгөө хянах боломжгүй болгодог.

2. Дайснаар өөрийг нь ирүүлэх чадвар бол түүнийг ашигаар дуудаж ирүүлэх гэнэ. Дайснаа хажуугаар өнгөрүүлэхгүй байхыг хороор дайснаа барих гэнэ. Тийм учраас хүчээр дүүрэн дайсныг ядрааж болно, цатгаланг ч хүртэл өлсгөж болно, бат бөх суусан нэгнийг ч хөдөлгөж болно.

3. Дайсны зайлшгүй очих газарт нь очиж, өөрөө түүний хүлээгээгүй газ...

AmonRa

Дайн дахь тэмцэл

 1. Сүн Зэ хэлж гэнэ: дайны эрдэм бол- жанжин Эзэн Хаанаасаа тушаал авч, цэргийн хүчээ бүрдүүлэн цуглуулж, дайсантай сөргөлдөөнд орж, байршилаа эзэлдэг. Гэвч дайнд тэмцэл шиг хэцүү юм үгүй.

 2. Дайн дахь тэмцлийн хамгийн хэцүү нь тойруу замыг тэгшилж, гай бартааг ашиг хонжоо болгоход оршдог юм. Ямар нэгэн тойруу зам сонгосон нэгэн, дайснаа ашгаар самууруулан түүний дараа хөдөлсөн ч, дайснаасаа түрүүлэн ирдэг. Энэ хүн бүслэх арга ухааныг ойлгож байна.

 3. Дайн дахь тэмцэл ашигт хүргэж, дайн дахь тэмцэл мөн аюулд хүргэдэг. Ашиг хонжооны төлөө хамаг хүчээ босгосон боловч, ...