AmonRa

Есөн өөрчлөлт

 1. Сүн Зэ хэлж гэнэ: дайтах эрдмийн дүрэм бол: Жанжин Эзэн Хааныхаа тушаалыг авч, цэргээ бүрдүүлнэ гэж.

 2. Замгүй газар бүү буудаллаж бай. Уулзвар газар хөрш ноёдтой холбоо байгуулж бай. Усгүй хоосон цөл бүү уд. Бүслэлтийн газар сэтгэж бай. Үхлийн байршилд тулалдаж бай.

 3. Туулдаггүй зам гэж бий, мөн довтолж оролддоггүй цэргийн хүч гэж бий. Мөн эзэлж тулалдах ашиггүй цайз гэж бий, мөн Эзэн Хааны зөрчих ёстой зарлиг гэж байна.

 4. Есөн өөрчлөлтийн ашгийг ухаж ойлгосон жанжин, дайтах эрдмийг мэднэ. Есөн өөрчлөлтийн ашгийг гүйцэд ойлгоогүй жанжин, газар зүйн онцлогийг м...

AmonRa

Аян дайн

 1. Сүн Зэ хэлж гэнэ: цэргийн байрлал ба дайсныг ажиглах нь дараахад оршино:

 2. Уул давж байхдаа заавал хөндийг дагаж, өндөрлөгт байрлаж, наран талыг сайтар ажиглан байрлаж бай. Өндөрлөгт байрлах дайсантай битгий өөдөөс нь дайрч бай. Энэ бол уулан дахь цэргийн байршил.

 3. Гол гаталж байвал, голоос холуур байршилж бай. Дайсан гол гаталж байвал, голд байхад нь бүү довтол. Тал нь гарахыг хүлээж, дараа нь цохивол зүгээр. Мөн чи тулалдаанд орохыг хүсэж байвал, өндөрлөг дээр байрлаж, наран талыг анхааралдаа аваарай. Урсгалын эсрэг бүү зогс. Энэ бол голын хажууд цэргийг байрлуулах ю...

AmonRa

Газрын хэлбэр

 1. Сүн Зэ хэлж гэнэ: Газар ус дараах шинж чанар агуулсан байдаг: нээлттэй, уруу, ээдрээтэй, хөндийрхэг, уулархаг ба тэгш байдаг.

 2. Би болон дайсан чинь ирж чадаж байвал, энэ газрыг нээлттэй гэнэ. Нээлттэй газар өндөрлөг газрын наран талд нь байрлаж, хүнс залгах замыг нээлттэй байлга. Энэ байдалтай тулаан эхэлбэл ашигтай.

 3. Явахад амар, буцахад хэцүү газрыг налуу гэж нэрлэнэ. Налуу газар дайснаа бэлэн биш байхад дайрвал ялна. Гэвч дайсан тулаанд бэлэн байвал, довтолсон ч дийлэхгүй. Буцахад маш хүндрэлтэй, мөн ашиггүй.

 4. Надад мөн дайсанд довтлох ашиггүй бол, энэ г...