AmonRa
Монгол хэлэнд сайхан, чихэнд чимэгтэй гоё үг зөндөө бий. Жишээ нь Авилга ба Ал гэж хоёр сайхан үг байна.
Авилга гэдэг нь эртний цагаас, төрийн төлөө амиа өргөсөн баатар эрчүүдийн, тэжээгчгүй үлдсэн ар гэр болон хүүхдүүдэд нь өгдөг тэтгэлэг юмсанж. Бүр чингэсийн цагаас ирсэн уламжлалын нэр томьёо юм байна? Бидний авилга гэж хэрэглээд байгаа үгийг хээл хахууль гэдэг юм байна.
Харин алны тухай бол бас нэг өөр. Би аланд дуртай л даа. Тэгээд тэр байх. Ал гэдэг нь цагаан, ариун, цэнгэг гэсэн утгатай юм байна- Ал цагаан дээл гэх мэт. Эсвэл Алангоо.
Тэгээд л энэ үгэнд дуртай байхаа.

Харин хараал урсга...
AmonRa
Би шөнө дунд модны оройдээр сууж байх юм гэж зүүдэллээ.

Миний нүд хурц, амьсгаа зөөлөн, тайван байх гэнэ. Сүнгэнэх салхи, модны оройны шивнээг бүгдийг би яриа мэт сонсох юм гэнэ. Эргэн тойрон харанхуй байх юм. Гэвч тас харанхуй биш. Би үл ялгана, орой юу, шөнө үү? Мэдэхгүй. Нэгэн бөөрөнхий цагаан тойрог тэнгэр өөдөө харагдана, гэвч нар сар хоёрыг нь ялгаж үл мэднэ. Тэр нь ч сонин биш байх гэнэ.

Ой мод бараан хөх, цэнхэртэн харлан харагдаж, доор байгаа жижиг амьтад ягаан улаанаар цэлцэгнэж харагдаж байна. Хараагаа төлөврүүлхэд, тэр доор байгаа амьтад ойртон, алгандээр байгаа мэт харагдана. Зүрх ...
xvv
http://news.gogo.mn/r/67186 энд бичсэн байгаа Х.Тэмүүжин гишүүний ярьсан зүйлстэй үнэхээр санал нийж байна. Бараг бүх хүн л үүнийг ярьж, шинэчлэх өөрчлөх ёстой гэж байгаа. Гэсэн ч юу хийж байгаа билээ?
Ер нь эрс шинэчлэлт, ийм заваарсан сүлжээг шууд устгаж шинэчилнэ гэдэг маш хэцүү зүйл байх. Үүнийг эхлээд намууд өөрснөө дотроосоо ийм зөв бодолтой хүмүүс нь нэгдэж эхлүүлэх хэрэгтэй! Дэмжиж байна.

Бас янз бүрийн иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал цуглааныг 7-р сарын 1-тэй зүйрлэн, басхүү удирдаж байгаа хүмүүсээр нь муулж хүчийг нь сулруулж байгаа нь надад лав тийм таатай биш байна. Тодорхой хэмжээнд...