xvv

arstechnica.com нэгэн хэрэгтэй судалгааг танилцуулжээ. AV-Comparatives энэхүү судалгааг хийж энэ оны 8-р сард танилцуулсан бөгөөд  судалгаандаа A, Б гэсэн 2 бүлэг вирусын багцыг ашигласан байна. А багц нь 2007 оны 12 сараас 2008 оны 12 сар хүртэлх хортой програмуудыг багтаасан (бүх програмууд 97%-аас дээш илрүүлсэн) бол Б багц нь сүүлийн 7 сарын хугацаанд шинээр төрөн гарсан тооцоолуурын хорхой, шавьжнуудыг багтаасан байна. Судалгааны илрүүлэлтийн дүнгээр G Data Antivirus тэргүүлж, Avira Premium удаалжээ. Мөн Avast маань 5-д орж харин Монголчуудын хамгийн их хэрэглэдэг Kaspersky эхний 10-т ч б...

dao
хатаж шаралсан модноос алгуурхан унах навчсыг өрөвдөх зүрх сэтгэлтэй болохсон унасан хойно нь хэнэг ч үгүй дээгүүр нь гишиглэх зүрх зоригтой болохсон үдшийн бүрийд дагжин чичрэх болжморыг өрөвдөхсөн. үүрийн гэгээнээр шулагнахыг нь сонсоод үзэн ядахсан. удаан унших зузаан номны хуудасанаас амьд яваагаа мэдрэхсэн уншиж залхаад тоохчгүй чулуудахсан. аниргүй шөнө өөрийгөө зовоох аймшигт зүүдийг зүүдлэхсэн. эцэст нь зүгээр л сэрэхсэн.

Бичсэн: dao

...
xvv
Миний бие Линукс системтэй танилцаад 6 жил, Убунтутай танилцаад 3 жил гарантай болж байгаа ухаантай. Гэтэл Линуксын нэгэн боломжийг огт мэдэлгүйгээр өнөөг хүрчээ. Тэр боломжийг олж мэдэнгүүтээ Убунтуд дурлаж байснаа бүр хайрлах шат руугаа орлоо шүү дээ. Миний олж мэдсэн, надаас бусад нь аль хэдүйн мэддэг байсан болов уу гэмээр энэ боломж намайг ёстой л алмайрууллаа даа.

Би бээр Моно гээч зүйлийг хальт энд тэндэхийн мэдээний гарчиг дээрээс харсан ч яаг юу болохыг сонирхож уншилгүй өдийг хүрсэн билээ. Ном уншаад сууж байсан чинь .NET-ийн програмууд зөвхөн Виндоус дээр бус ямар ч платформ дээр ажи...