Та бидний хүсэн хүлээсэн Joomla! 1.5 Монгол орчуулга албан ёсоор гарлаа. Joomla! 1.5 Монгол хувилбарын Удирдлагын самбар, Үндсэн сайт, Жишээ мэдээлэл, Суулгацын хэсэг бүгд иж бүрнээрээ Монгол хэл дээр орчуулагдан та бүхэнд хүрч байгааг хэлэхэд таатай байна. Энэхүү хувилбарыг бүтээсэн Нүүдэлчид 2.0 Нутагшуулалтын багийн гишүүд Анарболд, Лхагвасүрэн, Цэцболд нарт, тэднийг дэмжигчдэд баярлалаа.
Мөн өнөөдөр Joomla Day Mongolia 2009 өдөрлөг болох юм билээ. Та бүхэн оролцоорой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.n20.mn веб сайтаас авна уу....
Мөн өнөөдөр Joomla Day Mongolia 2009 өдөрлөг болох юм билээ. Та бүхэн оролцоорой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.n20.mn веб сайтаас авна уу....
Шүүдэр сувдрах үдшээр
Шүлэг шивнэн эрхлээд
Сүрчигний үнэрт мансууран
Санчиг үсийг илбэхсэн
Орог саарал сэтгэлээ
Оддын гэрэлд дэлгээд
Орчлонд хоёулхнаа мэт
Орой шөнийг өнгөрөөхсөн
Хууранд уяран зүүдлэн
Хулжих нойрон дундаа
Хунгийн далавч мэт цагаахан
Хуруун дээр чинь үнсэхсэн
Уйлахад нулимсыг шингээдэг
Унтахад түшүүлж дэрлүүлдэг
Зураггүй чимэггүй цулгай
Уутгүй бүрээсгүй шалдан ч
Тэвэрт чинь үргэлж байдаг
Дэр чинь байх юмсан
...
Шүлэг шивнэн эрхлээд
Сүрчигний үнэрт мансууран
Санчиг үсийг илбэхсэн
Орог саарал сэтгэлээ
Оддын гэрэлд дэлгээд
Орчлонд хоёулхнаа мэт
Орой шөнийг өнгөрөөхсөн
Хууранд уяран зүүдлэн
Хулжих нойрон дундаа
Хунгийн далавч мэт цагаахан
Хуруун дээр чинь үнсэхсэн
Уйлахад нулимсыг шингээдэг
Унтахад түшүүлж дэрлүүлдэг
Зураггүй чимэггүй цулгай
Уутгүй бүрээсгүй шалдан ч
Тэвэрт чинь үргэлж байдаг
Дэр чинь байх юмсан
...