xvv
Үг: Б.Явуухулан /МУТС/
Ая: Д.Даваасүрэн

Торго шиг зөөлөн дэлбээтэй
Тоос буудаггүй Вансэмбэрүү цэцгийг
Учран харвал мөнхөрнө гэсэн
Урьдын үг үнэн болов уу
  Тэгвэл би тэр сайхан Вансэмбэрүү цэцгийг
Тэртээ уулын оройд байвал ээжийгээ би үүрээд
Энэхэн насандаа очих байлаа
Төөлбөл бие чацуу тоолбол нас чацуу
Хосоор ургадаг Вансэмбэрүү
Үүд хоймрын зайтай ургажээ

Илбийн юм шиг хосгүй сайхан
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэрүүн хангайн хос цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ
Уранхан тэргүүнд нь хүрээд үзвэл
Унаганы уруул шиг зѳѳлхѳн байлаа
Хүрэнхэн тэргүүнд нь хүрээд үзвэл
...
xvv
Хөөрхөн борлог мориороо
rnХөндийг туулах бахтайсан
rnХөгшин буурал ээжийгээ
rnХүндлэн асрах сайхансан
rn
rnГанган борлог морио
rnГаднаа сойх сайхансан
rnГолын хайртай ээжийгээ
rnГараас нь хөтлөх сайхансан
rn
rnЭнгэрийн ганцхан модондоо
rnЭлээ шувуу ч эргэхгүй ээ
rnЭмгэн буурал ээжий минь
rnЭргэж надад олдохгүй ээ
rn rnrn
xvv
Шуудан хүргэгчийг тосон гүйгээд
Шинэхэн захидлыг минь авч байна уу
Цэрэг хувцастай зургийг минь өвөртлөөд
Саалийнхаа зэл рүү гунхаж явна уу хөѳ

Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний жаргал юм уу даа

Уурганы сүүдрийг гишгэчих вий гээд
Үзүүрийг нь холоос харасхийн тойрч явна уу
Хурын ч үүлгүй цэлмэг байгаасай гэж
Хилийн тэнгэрийг ширтэж байна уу хөѳ

Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний жаргал юм уу даа

Ижилхэн борлог морьдоо хараад
Ирэх жилийн наадамд яарч байна уу
Мөнгөн баавартай хоёр эмээлээ
Тэнзэн ташуурт нь шондож байна уу хөѳ

Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг м...