dao
фээсбүүк гэж гай байнаа.. зав зай гармагц ухаад суучих юм.. тэгээл нээх хөгжилтэй хөөрхөн юм харчаал шээр гэдэг товчин дээр дараал болоо..

хуучин бол яахнуу.. блогруугаа чирээл ирэх н байшд.. фээсээс бийдоо блогтоо шээрлэхийн тулд татаж аваад юүтүбд чихээд тэгээд холбоосийг эндээ хуулах н байшд.. нээх үлгэрийн.. тэгсний оронд ганц шээр гэсэн дээр н дарсан н амар биздээ..

ер н бодлоо юм ер н яахаараа олны таашаалыг хүртэж байна.. товчхондоо хэрэглэхэд амар хялбар байгаа учраас л тэр байхн байшд.. хүний өөрийнх мөн чанар хамгийн тав тухтай амар хялбар зүйлийг л хэрэглээндээ тааруулаад сонгочихдо...
xvv
Үг. Ө. Балчиндорж
Ая. М. Норсонжав

Тэнгэрийн уудамд аялсан
Тэргэл цагаан сар уу даа
Тэртээ өндөр ууландаа
Тээглээ ч үгүй сэтгэл үү дээ

Алхан тамгатай хээрийгээ
Арилжиж битгий солиорой
Амрагаа гэсэн сэтгэлээ
Алсдаа ч битгий мартаарай
Амрагаа гэсэн сэтгэлээ
Алсдаа ч битгий мартаарай

Навчин тамгатай хээрийгээ
Наймаалж битгий солиорой
Намайгаа гэсэн сэтгэлээ
Насандаа ч битгий мартаарай
Намайгаа гэсэн сэтгэлээ
Насандаа ч битгий мартаарай


...
xvv

Сайхан даалуудхуу

ЁОЗ:
Ёгзолдоржийн хөдөөнөөс
Ёнзон хамбын гадаанаас
Цайны сүүний гуйлгачин
Цалам барьсан дээрэмчин
Хон хэрээний нүд
Хоёр нүдний дуран
Хойт хотын данжаад
БӨХӨӨН:
Өөхий бөөхий дөрөв
Өвчүү номин шаргал
Бөгжөө Сэнгийн хожуул
Бөхнөг түргэн гүйдэлтэй
дорниун хурдан шарга
Бөх нуман дөрөв
Бөөхий хотын данжаад
Бөх Лувсаншарав
ВАНД:
Вандан суудал
Зандан ширээ
Сайн хэлбэл сарий найм
Муу хэлбэл мурий найм
Дахиад хэлбэл далий найм
Давтаад хэлбэл тэмээ найм /муруй найм/
Наян жил насалсан
Намбигар улаан чавганцааааа /улаан найм/
***
Дэгээ есөнд дээлээ уруулж
Дэгжин хүүхэнд нүүрээ маажуул /тах...