xvv
1. Өөртөө сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ энэ нь дутагдлаа засахгүй гэсэн үг биш. Үргэлж өөрийгөө өөрчилж, өнөөдрөөс маргааш илүү болохыг хичээх хэрэгтэй гэж боддог. Сайн чаддаггүй ч гэсэн хичээдэг болохоор мм, см-ээр ч гэсэн өөрчлөгдөж л байгаа байх.

2. Өөртөө итгэлтэй, өөдрөг гэж боддог. Гэхдээ заримдаа хэт болгоомжтой гэх юм уу, юмны муу талыг, сөрөг, болохгүй талыг түрүүлж харж сэргийлэх, амархан бууж өгөх хандлагатай. Нэг талаар өөдрөг биш ч гэмээр юм шиг. Сайн бодоход сөрөг талыг заримдаа хэтэрхий томруулж хардаг ч байж магадгүй. Энэ нь ч олон зүйлээс өөрийгөө хамгаалдаг байх. Сүүлийн үед...
AmonRa

Байгуулга болон хамт олон болгонд ямар нэгэн хорио ба хууль гэж байх ёстой, байгалаас заяасан тийм хэрэгцээ гардаг. Гэр бүлд ч тэр, улс орны хэмжээнд ч тэр, бас албан байгуулга ч тэр, хороо хорин ч тэр. Наад захын орон сууцны подьездэд дүрэм ба журам гэж байдаг. Дагах үгүй нь хүн бүрийн ухамсрын асуудал болдог, бас тэр дүрмийг дагуулах дарамт үзүүлэх механизмууд ч өөр өөр байдаг. Хорио болгон өөр өөрийн зорилготой байдаг - энгийнээр хэлбэл эд зүйлсийг хорихоос эхсүүлээд, юмыг зохицуулах зорилго гардаг. Зорилго нь гайхамшигтай өгөөмөр ч байдаг, бүр өхөөрдмөөр маанаг зорилго ч байдаг. Гэвч ямар ...
AmonRa
 Хэдэн сар бичлэг хийгээгүйдээ санаа зовоод, гялс нэг бичлэг хийхээр шийдлээ. Сэдэв ямар мундах биш, нойроо дийлж ядан хэдэн үг хооронд нь холбоод унтах минь. Яагаад гэнэт ухаан орсон юм шиг бичлэг оруулхаар шийдэв гэж уншигч маань гайхна байх л даа.  Тэр амархан. Монголын элчин сайдын яаманд утасдаж хэдэн зүйл лавлах хэрэг гараад, утасдав аа хөөрхий. Утасдаад, нилээд удаан дуудсаны эцэст нэг эмэгтэй хүн авч байх юм гэнэ. Учир начраа тайлбарлаад хариу хүлээтэл, өөдөөс маш сонин харьцаж байх юм гэнэ: "Өөш, чи хүе..." гэх мэтчилэн. Тэр эмэгтэй нь ямар гээч хашааны банхаруудтай харьцаж өсөж том б...