Ер нь бол нэлээд хүмүүсийн ярьж бичиж байгааг харж байхад үр хүүхэд, ирээдүйд чинь юу үлдэх нь хамаагүй, өнөө маргаашдаа ашигтай л бол нөгөөдөр яасан ч яахав гэсэн юм л ярьж байгаа юм. Өнөөдөр Монголчууд нүүрс ухаж Хятад руу ихээр нь ХЯТАДЫН ГАДААД БОДЛОГООРОО Монгол улсад тулгасан МУХАР замаар гаргаж эсвэл ураныг гадагш гаргаж ирээдүйд хог хаягдлыг нь буцаан авч нутагтаа булахгүй л бол өлсөөд үхчих гээд, зовж зүдрээд байгаа. Өнөөдөр л зарж үрэхгүй л бол үнэгүй болно гэж ярина. Хөгжлийн талаар биш зүгээр л ард түмний зовлонг нимгэлэх талаар бодлого боловсруулж, тэрийгээ ярьж, бүх талаа...
Ураны асуудлын хувьд ганц зүйл хэлье. Ураныг судалдаг эрдэмтэд нь ямар ч аюулгүй гэж ярихад итгээд шэйрлэхээсээ өмнө түүнийг эмч нар буюу ХҮН гэдгийг тэр дотроо хамгийн эмзэг хүн болох ХҮҮХЭД гэдэг юмыг илүү сайн мэддэг. Эмч нарын судалгааг олж үзэх хэрэгтэй. Цацрагийг судалдаг хүнээс илүү цацраг хүнд хэрхэн үйлчилдгийг судалдаг хүн нь илүү мэднэ. Хавдар үүсгэгчийг ашигладаг хүмүүсээс илүү цацрагаас үүссэн хавдар өвчнөөр зовж шаналсан хүмүүстэй ажилладаг хүмүүсийн судалгаа материалыг үзэх хэрэгтэй. Зүгээр нэг эмчээс асуу гэж байгаа биш л дээ олон улсын uptodate.com, pubmed зэрэг сайтуу...
Хүмүүсийн талаар л хүмүүс муулаад, муулсан мэдээлэл шэйрлээд байгаа нь сонин юм. Тэр хүний ярьсан, гаргаж ирж тавьсан "АСУУДЛУУД"-ыг уг нь тал талаас нь ярилцаж хэлэлцмээр санагдах юм. Баттулга нь байна уу, Тэмүүжин нь байна уу, Фэнг шү Ганбаатар нь байна уу, Мөнхбаяр нь байна уу тэр нэвтрүүлгээ хийнэ үү, буугаа барина уу хамаа алга. Гол асуудал нь ямар асуудал хөндөж байна вэ? гэдгийг хармаар байна. Бид хэтэрхий хэлбэр, хүн, гаднаас нь хараад байх шиг? Жишээ нь нэг найз маань газрын хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг, ураныг эсэргүүцэж байгаа хүмүүсийг хаанаас хэн санхүүжүүлээд байгаа нь эрг...