Зуны сайхан улирал дундаа орж байна.. бас УИХ-аас наадмын өдрүүдээр урт амрах болж.. Энэ үе хол ойр аялаж зугаалах шиг сайхан юм хаана байхав.. андройд болон апплийн төхөөрөмжүүдэд зориулагдсан оффлайн навигэйшн байдаг болуу гэж бодож байсан юм.. тэгээд саяхан хайж үзсэн байдаг юм байна хөөе.. одоогоор миний хувьд зөвхөн УБ хотод туршиж үзсэн бөгөөд ойрын хугацаанд хотоос гадуур замд туршиж үзэхээр төлөвлөөд байгаа... УБ хотод туршихад ямар ч байсан сүүлийн үед хийгдсэн шинэ замууд л гэхээс ер нь сайхан таарч байна лээ тэр дундаа гэр хороололын мухар гудамжнуудыг бол яг сайхан зааж байна лээ...
Энэ хоёрыг сонсоогүй удаж ээ. Нэг мэдсэн чинь, шинэ альбом гаргачхаж. Хуучин клип нь шүү, шинийг нь одоохондоо үзэж амжаагүй байгаа.
Хамтлагийн нэр нь кириллээр "Ди Антвоорд" гэнэ шүү, Дай-Май биш шүү. Нидерланд гаралтай Өмнөд Африкт суурьшсан Bur (тариачдын) удам юм. Африкаанс, англи, нидерланд хэл нь хоорондоо холилдоод иймэрхүү сонин, донжтой гээч хэл үүссэн.
...
Зав муудахаар сайхан юм аа, илүү дутуу юм бодолгүй зөвхөн чиглэсэн зүгтээ зүтгэх. Нөгөө талаас мэдээж дутагдалтай: өдөр хоног шуурга шиг хажуугаар өнгөрөөд, нэг мэдэхэд дусал дуслаар хоног сар өнгөрсөөр, эргэж харж амжилгүй байтал жил өнгөрчихсөн ч байх шиг. Гайхаад л байх юм.
Ер нь хийж барьж байгаа зүйл бол их байна. Гэхдээ зорилго бол ганц. Дуртай юмаа хийж байхад учиртай.
...
Ер нь хийж барьж байгаа зүйл бол их байна. Гэхдээ зорилго бол ганц. Дуртай юмаа хийж байхад учиртай.
...