AmonRa
Мауглигийн адал явдал буюу Ширэнгийн Атман
Эсэргүүний уран зохиол цувралаас

 Зохиолыг бичсэн  зохиолч (би) нь ихээхэн хэмжээний согтууруулах ундаа  хэрэглэсэн үедээ бичсэн тул, бүү гайхагтун. Бага насны хүүхдүүдэд уншихыг хориглоно.
Бас 60 нас хүртэлх иргэдэд.


Ширэнгэн ойн дундуур нимгэн нөмрөг өмссөн, айж сандарсан эмэгтэй гүйж байв. Гарт нь өлгийтэй хүүхэд баргил дуугаар орилж байв.
“Орилоод л бай, орилоод л бай! Дуулгаваргуй чамайг чоно идээсэй” гэж эмэгтэй ууртайгаар хэлэв. Гэтэл өлгий дотроос жаахан хүүгийх гэлтгүй том боовны толгой цухуйн, эмэгтэйгийн амруу чихигдэж эхлэв....

AmonRa
Өнөөдөр Пфингстен дууслаа. Өнгөрсөн долоо хоногын 2 дахь өдрөөс авхуулаад нойргуй ажилсан надад сайхан унтаад авах боломж гарлаа. Байнга шөний 3 хүртэл салагласаар байгаад, амрах хэрэгтэйгээ 2 өдрийн өмнө л шөний 11 гэртээ ирэхдээ ойлгов.
Дахиж ингэж ажилахгуй ээ... Гэхдээ гоё ч юм шиг, амьдралыг цээж дүүрэн амьсгалж байгаа юм шиг санагдаад.
Яадаг ч байсан маргааш хичээл, ажил, гэрэлт ирээдүйн төлөө тэмцэл дахин эхлэнэ.
Сайхан сайхан. Залхуу бөгсөө хаяа хаяа ингэж амбаардаж байхгуй бол болохгуй. Гадаад дахь амьдралд хэт дасаж, нялцгай болохоосоо өмнө.
Нээрээ жаахан нялцгайрсан ч юм шиг...
AmonRa
Ардчилалын тухай Жек Лондоны хэлсэн нь:

"Арчилал бол мангруудын мөрөөдөл, ардчилал нь хувьдаа сүсэг бишрэлтэй адил хар тамхи ба ажлын мал болох ажилчид нь бослого үймээн дэгдээхгүйн тулд л оршидог билээ. Хүнд хүчиршгүй хөдөлмөр, өлсөж зовж байхад нь тэднийг, тэр бүгдийг тэвчиж, хэзээ нэгэн цагт очих мөнхийн жаргалтай ба цатгалан байх Тэнгрийн Хаант улсын тухай, харин баячууд  ба ухаантнууд  бүгд мөнхийн тамын тогойнд шарагдах үлгэрээр хуурдаг байв. Аяа, ухаантнууд хичнээн их инээсэн болов оо! Харин тэр худал хуурмаг нь шавхагдан дуусхад, хүмүүсд ардчилалын тухай мөрөөдөл үүсхэд, ухаантнууд ...